Дауны хам шинж гэж юу вэ?  2015.12.28

Ц.Судар-Очирын ээж Сараатай ярилцсан тэмдэглэл

Өнөөдрийн ярилцсан ээж бол амьдралын аливаа нугачаанд илүү тайван ханддаг, бүхий л зүйлийг сайхан болно доо гэж боддог ээж байлаа. Цогтбаатарын Судар-Очирын ээж Сараа нь их ажлын хажуугаар надад хэсэгхэн зав гаргасан нь олзуурхалиай байсан юм. Судар-Очир нь Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт 1993 оны 06 сарын 04-нд мэндэлжээ. Судраа багаасаа л хоол хийх гэр цэвэрлэх гэх мэтчилэн гэрийн ажилд их сайн байсан. Ойр зуурын жижиг хувцаснуудаа өөрөө угаадаг гэхийг сонсоод ихээхэн биеэ дааж дээ гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирж байсан юм.

Охиноо Даунтай гэдгийг анх төрөөд л мэдэж байсан. Гэхдээ энэ надад тийм ч хүнд тусч байгаагүй. Манай гэр бүлийнхэн их тайван хүмүүс болоод ч тэр үү? "Охиноо Даунтай гэсэн оношинд ач холбогдол өгч шаналж байсан удаагүй ээ” гэж даруухан хариулах Судар-Очирийн ээжийн сэтгэлийн тэнхээг гайхаж биширч байсан юм. Судараа маань ч өөрөө их даруу төлөв ээжтэйгээ ижил зан төлөвтэй охин.

Сургуульд сурч байдаа их даруухан хүүхэд байсан. Харин үг цөөнтэй хүний хатуухан хэлсэн ганц нэг үг хүнд илүү их хүрдэг юм шиг санагдсан. Тэрийг би охиноосоо олж харсан. Ангийнхан хүүхдүүд шаагилдаад л их сахилгагүйтэхэд охин минь хааяа нэг ангийнхандаа хатуу үг хэлчхэд ангийнхан нь их үгэнд нь ордог байсан шүү. Бага байхаасаа л энгийн цэцэрлэгт хүмүүжиж олны дунд ороод их идэвхтэй хүүхэд байсан. Охины маань хамгийн их сонирхдог зүйл гэвэл зураг авах их дуртай. Их мэдрэмжтэй. Хайртай гэсэн бүхнийхээ зургийг дардаг. Хөдөө аяллаар явах, баяраар гээд л ер нь бүх л үед мэргэжлийн хүнээс дутахааргүй зураг дардаг шүү. Цаашид охиныхоо энэ авьяасыг хөгжүүлье гэж их боддог. Зураг дарах сонирхлын илүү их дэмжиж мэргэжлийн зурагчин болговол их амжилтад хүрэх байх гэж ээж хүнийхээ үүднээс их үнэлдэг. Нийгмийн дунд охин минь ороод явахад хүмүүс тийм ч их гайхаж анзаараад байдаггүй. Гэхдээ их сандарсан үедээ ээрч гацах тохиолдол цөөнгүй. Тэр үед дүү нь эгчдээ их хань болж "Эгчээ та сандрах хэрэггүй ш дээ. Дүү нь бүгдийн ойлгож байгаа болохоор та тайван ярьж болноо” гээд инээх хүүгээ хархад сэтгэлд их сайхан байдаг. Дүү нь хэдий эрэгтэй ч гэсэн эгчийгээ их ойлгож цаг завтай үедээ эгчдээ их хань болж цагийг хамтдаа өнгөрөөдөг. Охин минь саяхан л бяцхан охин байсан. Цэцэрлэгт яваад л сурсан дуу шүлгээ ээж, аавдаа ирж шулганаад л энэ бүхнийг эргээд бодоход саяхан л жижигхээн гараасаа хөтлүүлээд явдаг байсан охин минь төд удалгүй сургуульд ороод л 9 сарын нэгнийг баярлан хүлээж ээжээрээ хөтлүүлээд л сургуульдаа явдаг байсан. Цаг хугацаа хэмээх зүйл харвасан сумнаас ч хурдан зүйл юм аа......

Харин одоо Судар-Очир сургуулиа ч төгсчихлөө нэг л мэдэхэд ийм том охин болчихжээ. Сургуулиа төгссөнөөсөө хойш гэртээ үлдэж бид нарыг ажиллаа тараад ирэхийг хүлээж суудаг болсон. Аав, дүү нь бид гурав өглөө цагтай уралдаад л гараад явдаг. Судраа маань гэртээ үлдээд л бид гурвыг ирэхийг дөхүүлээд л ээлжилж залгаж эхэлдэг. Орой ирэхэд хоолоо бэлдчихсэн надтай хамт хийх гээд хүлээгээд суудаг охиноо гэрт нь ганцааранг нь үлдээгээд байлгүй ажил хийлгэж нийгэм дундаа оруулж улс эх орныхоо төлөө жоохон ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлж хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Улсаас авьяа биш өөрөө хөдөлмөрлөөд түүндээ урамшиж өшөө илүү зорилготой болоосой гэж хүсдэг. Охиноо биеэ даагаад ажилдаа өөрөө яваасай гэж их бодох юм. Гэхдээ бас орчингоосоо шалтгаалаад гадуур ганцааранг нь явуулахаас их эмээдэг. Нийгэмд янз бүрийн л ааш авир хандлагатай хүмүүс их байдаг. Энэ бүх зүйлийг хийлгэж сургахын тулд маш их хугацаа хичээл зүтгэл орох нь мэдээж. Гэхдээ эрсдэл бүхнээс эмээж хойш сууна гэж байхгүй бүх л зүйлийг болгох болно гэж боддог. Хүний амьдрал уртаас урт мэт боловч буцаад нэг тунгаан бодоход эргээд харах зуур л өнгөрч одсон мэт байдаг. Энэ мэдрэмжийг мэдрэх тэр л агшинд хүн өөрөөрөө бахархах эсвэл алдаагаа тунгаан бодох цаг хугацаа тулж ирсэн байдаг.





Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй