Дауны хам шинж гэж юу вэ?  2015.12.29

Э.Намууны аав Энхбат, ээж Түвшинтэй ярилцсан тэмдэглэл.

Өнөөдөр энэ сайхан өдөр Энхбатынх хэмээх нэгэн сайхан гэр бүлээр ороод гарлаа. Энэ гэр бүл бие биенээ үнэхээр сайн ойлгодогоос гадна их сайхан сэтгэлтнэй хүмүүс нэгэн дээвэр дор цугларсан мэт. Аавын түшиг, ээжийн ухааныг гайхахгүй байж чадсангүй ээ. Энхбатын хувьд охиноо өөрийнхөө гараар өсөгсөн гэхийг сонсоод бахархахгүй байж чадсангүй. Эрэгтэй хүний зүрх сэтгэлд баймгүй ухаан охидоо, гэр бүлээ гэх тэр аав. Амьдрал богинхон хэдий ч хүн хэсэгхээн амьдарч байх хугацаандаа хамгийн сайн сайхан зүйлийг эдэлж идэж, ууж хэрэглэхдээ биш зөвхөн сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрахдаа л амьдралын ухаан оршино. Энхбатынд ороод хэсэгхэн хугацааг ярилцсаны дараа тэдний гэрээс гараад алхаж явхад яагаад ч юм сэтгэлд баяр хурж нэг л сэтгэл тэнэгэр. Өөрөөрөө бахархах, өөрийгөө азтайд тооцох мэдрэмж төрж байсан юм. Хэрвээ би өнөөдөр ийм онцлог ийм хайр татам хүмүүстэй ажилдаггүй байсан бол ажилаасаа тэр их эрч хүч аз жаргалыг олж мэдрэхгүй байсан байх. Ээж Түвшингийн хувьд үнэхээр ухаалаг бүсгүй. Амнаас нь гарах үг бүхэн үнэ цэнэтэй ухаалаг байсан юм.

2004 оны 09-р сарын 01-нд Эх Нялхаст Намуунаа төрсөн. 2 сар хүртэл нь охиноо Дауны хам шинжтэй гэдгийг мэдээгүй байсан ба аав Энхбат нь охиноо бусдаас арай л онцлог царай төрхтэй болхын гадарлаад Франц улсын гнетикийн доктортой монголд аялаж байх хугацаанд нь санаандгүй байдлаар танилцаж тэр хүнийг гэртээ урьж охинтойгоо уулзуулсан гэдэг. Тэр эмчээс л анх Дауны хам шинжтэй гэдгийг мэдэж авч байсан. Энхбатын гэр бүлийн хувьд сэтгэлээр унах асуудал мэдээж байсан нь тодорхой. Гэхдээ тэд энгээд сэтгэл санаагаар унаад амьдралаас хойш суугаад байх цаг биш ээ? Тийм болхоор цаашаа, цаашид юу хийж, яаж хүүхдээ сургаж хүмүүжүүлэх вэ? гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлсэн.Анх мэдээж хүнд хэцүү байсан ч эмнэлгээр охиноо авч явж байх үед зарим эмч нар сөрөг ойлголт их өгдөг байсан. Тухайн үедээ хүнд хэцүү байхад хүн хүнээс сайхан үг сонсож сэтгэлээ амраах гэж сэтгэлийн дэм хайгаад явдаг юм билээ. Тайлбарлаад тайтагруулхынхаа оронд бүтээж болгох гэж хичээж яваа жоохин зорилго хүчийг минь их мохоож байхад хамгийн ихээр сэтгэл эмзэглэж байсан. Шаналаад суух цаг биш "Биднийг, бидний гэр бүлийг гээд зориод хүрээд ирсэн бяцхан охиноо цаашид хэрхэн илүү сургах, эрүүл мэндийн хэрхэн анхаарах тал дээр илүү анхаарах хэрэгтэйг ойлогсон”. Энд мэдээж гэр бүлийн зохион байгуулалт ч чухал болж ирсэн.

 

Аав нь ажилаа хийх үү?

Ээж нь ажилаа хийх үү? гэдэг асуулт гарч ирсэн. Энэ асуудлаар хоорондоо сайн ярилцаад Энхбатын бодлоор эрэгтэй хүн ямар ч ажил хийж болно чадна. Жолооч, грушиг , хар бор бүхий л ажилийг эрэгтэй хүн ядах юмгүй хэзээ л бол хэзээ хийж чадна. Тийм учираас гэр бүлийнхээ хүнийг, эмэгтэй хүн гэдэг утгаар нь үргэлжлүүлэн ажилаасай өөрийнхөө хүсэл тэмүүлэлийг битгий ОРХИОСОЙ гэж хүссэндээ охиноо Энхбат өсөгсөн гэж хэлж байсан юм. Энэ харилцааны эцсийн дүнд аав нь охиноо харж эрүүл мэнд хөдөлгөөн засал гээд л анхны үед тулгарч байдаг бүхий л асуудлуудыг шийдсэн. Өлгийтэй байхаас нь эхлээд цаг үргэлж хамт байдаг байсан болоод ч тэрүү одоо чгэсэн хамтдаа байдаг. Ажилаар хөдөө явсан ч хотод ажилтай байсан ч байнга хамтдаа явдаг. Нэг бага болж аавдаа туслахдаа маш сайн. "Аавын охин аавыгаа ажилаа дуустал яг эндээ амарч байгаарай гэхэд тэндээсэй алхамч холдолгүй байжил байдаг. Харин бүх ажилаа гар нийлж амжуулсаныхаа дараа өөрийнхөө ажилын хөлсийг нэхдэг шүү. Ажилын хөлсөндөө амттай зүйл, тоглоом авхуулах ч юмуу тоглоомын төв ордог. Энэ бүхэн бол охин бид 2ийг сайн баг болж хамтардгын ач тус байх.

Зарим нэг эцэг эхчүүд маань бусдаас хамааралтай болж эхэлдэг. Тэр нь юу гэсэн үг вэ? Гэхээр тэр хүн намайг юу гэх бол, миний хүүхдийн талаар манай гэрийнхний талаар юу гэж ярих бол гэдэг бусдын хамааралаас болж өөрсдөө их эмзэглэж дотогшоо болдог. Миний хүүхдийг хүмүүс бусад хүүхдээс илүү их анзаарч хараад ч байх шиг гэсэн бодлуудаасаа болж өөрсдөө их эмзэг болдог юм шиг санагддаг. Харин бүр эсэргээрээ энэ талаар огт тоодгүй эцэг эхчүүд байдаг. Энэ бол амьдралд нийгэм дунд байдаг л нэг зүйл гэдэгтэй эвлэрсэн хүмүүст бол харицангуй хөнгөн тусч тоодоггүй. Хүмүүс Даунтай хүүхэдтэй хүүхэдтэй болсон дариудаа энэ бүхэнийг аль өнцөгөөс хархаас л шалтгаална.

Та эмзэг хандвал хэцүү л байх болно.

Та тоохгүй байж чадвал бүх л зүйл амархан, хялбар, асуудалгүй байх болно.

Энхбатын гэр бүл амралтын өдрүүдээр гэр бүлээрээ сүмд явдаг ба сүмийнхэн нь ч бас Намуунаад их хайртай. Намуунаа хүнийг их хайралдаг ер нь бол хайрыг түгээдэг гэж хэлж болно. ГЭХДЭЭ хүн болгоныг очиж тэвэрч сайн хандаад байдаггүй. Өөрт нь чин сэтгэлээсээ ханддаг хүмүүсийг илүү их мэдэрч тэдэнд их сайн ханддаг. Сүмийнхэн нь Намуунаа намайг тэвэрсэн "өнөөдөр миний ажил үйлс сайхан бүтэх байхаа” гэж их бэлэгшээж ярьдаг. Сүмдээ ANGEL гэдэг нэртэй миний охин.

Даунтай хүүхдүүд нь энгийн айлд төрдөггүй. Энийг эцэг эхчүүд мэдэрч хүндэтгэдэг байх хэрэгтэй. Энэ онцгой мэдрэмжийг мэдэрч чадвал таны хувьд хүнд хэцүү зовлонд тооцогдож байгаа асуудал асуудал биш болдог. Оюуны өндөр потенциалтай хүмүүст Дауны хам шинжтэй хүүхдүүд илүү түгээмэл тохиолддог гэж статистик судалгаагаар гарсан байдаг. Магадгүй хүн өөрийгөө өндөр потенциалтай гэж мэдэхгүй ч байж болох.

Энхбатын гэр бүлийнхэн Даунтай хүүхэдтэй болоод удаагүй байгаа гэр бүлүүдэд хандаж

ЭДГЭЭР ОНЦГОЙ ХҮМҮҮСТ ТА ЮУ ӨГЧ ЧАДАХ БҮХЭНЭЭ ӨГ. ҮҮНИЙ ҮР ДҮНД ЭДГЭЭР ХҮМҮҮС ТАНЬД ХЭЛЖ ХЭМЖИЖ ЧАДАХЫН АРГАГГҮЙ АЗ ЖАРГАЛЫГ ӨГДӨГ ЮМ гэж хэлсэнээр бидний бяцхан ярилцлаг дууссан юм.





Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй