Дауны хам шинж гэж юу вэ?  2015.12.29

Г.Нандинцэцэгийн ээж Мөнхзаяатай ярилцсан тэмдэглэл

Та энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсөн нь асар их хувь тавьлан юм шүү? Хайртай алаг үрээ хэвлийдээ тээж ангир цээжиндээ тэврэх. Хорвоо ертөнц дээр хаанаас ч хайгаад олхооргүй сайхан үнэр таны л цээжинд багтдаг юм шүү.

2008 оны 08-р сарын 13-ны энэ л сайхан өдөр өөрт оноогдсон аз жаргалаа эдлэхээр Г.Нандинцэцэг төрсөн билээ. Нандинцэцэгийн ээж Мөнхзаяа бид 2 нэгэн амралтын өдөр зорин байж уулзалдаж хэсэгхэн хугацааг дурсамж, туршлага дүүрэн яриа хөөрөөгөөр өнгөрөөсөн юм.Охиноо анх төрхөд нь л шууд Дауны хам шинжтэй гэдгийг мэдсэн. Эх барисан эмч нь анх хэлж байсан. Тухайн үедээ Дауны хам шинжийн тухай тодорхой ойлголт байгаагүй. Эмя нь тайлбарлаж өгөхдөө бага зэргийн хоцрогдолтой хүүхэд болно гэдгийг л хэлж байсан. Тэгээд охины маань шар нь арилахгүй болхоор өрхийнхөө эмчид очоод үзүүлхэд эмч нь " Энэ хүүхэд чинь оюун ухааны хомсдолтой хүүхэд шүү дээ” гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод л сэтгэл маш ихээр өвдөж 2,3 сар бодох бодохгүй зүйлын талаар бодож сэтгэлээр нийлээн унаж байсан. Гэхдээ цаг хугацаа гэдэг бүхийг эдгээх хүчтэй болхоор сэтгэл санааны хямарлаас бол тэгэс гээл сэтгэл санааны хямарлаас гарсан. Одоо ингээд тар үеээ бодоод байхаар тэр үедээ их буруу бодож явжээ. Юундаа ингэж их хямраад сэтгэл зовоод байсан юм болдоо гээд бодход бусад хүмүүсийн ярианаас л их эмээсэн юм болов уу даа? Хамаатан садан, ах дүүс, найз нөхөд юу гэж хэлэх бол гээд л маш олон зүйлын талаар өөрөө ургуулж их боддог байсан. Өөрсдөө тэгж бодож байсан нь их богинхон бодол байсан юм билээ. Өөртөө илүү амар болгохын тулд хүмүүст сайн тайлбарлаж хэлж ярьдаг болсон Энэ сонголт нь ч манай гэр бүлийн хувьд илүү амар байсан. Охины минь эрүүл мэндийн хувьд бамбай булчирхай нь өөрчлөлттэй гэсэн асуудал байсан. Бүр нярай байхдаа хоёр сар тутамд шинжилгээ өгч тунг нь тааруулж эм бичүүлж авдаг байсан. Одоо бол жилд нэг удаа үзүүлж эм уудаг. Хөдөлгөөний хувьд бол хаана байгаа орчингоосоо хамаарч янз бүр байдаг. Зун агаарт их гараад задгай талбайд байхдаа хөдөлгөөн нь их хурдан болдогоос гадна булчин нь ч их сайн ажилладаг. Өвөл гэр, цэцэрлэг л гэдэг маршруутаар яваад байхаар хааяа бүдчээд л өөрчлөгддөг. Зай талбайгаасаа бас их хөдөлгөө нь шалтгаалдаг юм шиг санагдсан. Охиноо бүр бага байхаас нь л өөрөө массаж хийж байнга л ясны шөл, хар цайнд оруулдаг байсан. Энэ хичээл зүтгэлийнхээ үр дүнд охин маань харицангуй эрт хөлд орж хөдөлгөөний асуудалтай бараг тулаграагүй.

Цаашид охиноо тусгай сургуульд явуулах илүү сонирхолтой. Тусгай сургуульдаа яваад байвал юм сурах нь ч илүү байх гэж боддог. Тухайн хүүхэддээ зориулсан сургалтын хөтөлбөртэй байдаг учираас энэ нь ч илүү үр дүн үзүүлэн гэж боддог. Одоо ч Нандиа тусгай цэцэрлэгт явдаг. Эндээ ч илүү их юм сурдаг. Нандиа их цэвэрч, юманд их эмх цэгцтэй ханддаг. Дүүгээ их сайн харж саатуулдаг. Дүүтэйгээ байнга л тоголоод л дүү нь ч эгчийгээ цэцэрлэгт явцан үеээр нь их үгүйлдэг. Эгчийгээ байхгүйд зөвхөн ээжийгээ ээрүүлдээд л байдаг. Эгч нь байхад инээж хөхрөөд л их баяртай байдаг.

Бурханаас өгсөн бэлэг гэдэгт санал нийлдэг. Урд насандаа их буянтай хүмүүс байсан гэж би хувьдаа боддог юм. Яагаад гэвэл энэ хүмүүс нь энэ насандаа зүгээр л ээж, аавдаа хайрлуулж бүх зүйлийг бэлнээр амсах хувь тавьлантай хүүхдүүд. Бусдаас илүү эрх дархтай, сайхан хувцас бүхнийг өмсөөд ёайхан гэсэн бүхэнийг хэрэглэх хувьтай хүүхдүүд. Жаргах гэж л төрсөн хүн гэж охиноо боддог. Энгийн бид нар өөр бусад хүмүүст зовлон бэрхшээл, аз жаргал гээд л бүхийл зүйл ирж байдаг. Харин Даунтай хүмүүс зүгээр л жаргах гэж төрдөг хувь тавьлантай хүмүүс.

"Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг үнэхээр үнэн үнэн юм байна гэж боддог. Эмя нар охиныг маань үзээд зөвөлгөө өгөх бүрдээ биеэ их даасан сайн охин байна гэж магтах үед өөрөөрөө их бахрахдаг. Хичээж зүтгэж олон өдөр, шөнө нойроо хугаслан байж өсөгсөн үр минь эрүүл саруул өсч торинож байгаад их баярладаг.

Энэ ярилцлагаа энд хүрээд нэгэн сайхан үгээр өндөрлөхөөр шийдлээ.

 

"Миний хувьд амьдрал гэдэг зуурдхан асаад унтардаг зул биш.

Гартаа барьж буй хэдхэн хоромдоо аль болох тодоос тод дүрэлзүүлээд ирээдүй хойчдоо дамжуулах бамбар билээ."

Жорж Бернард Шоу




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй