Холбооны үйл ажиллагаа  2016.01.13

Асрамжийн газар болон дауны синдромтой хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ

 

Асрамжийн газар болон дауны синдромтой хүүхдүүдэд туслах аян эхлүүлжээ


Олон нийтийн харилцаа холбооны нэг хэрэгсэл болж буй www.twitter.com-ийн Монгол гишүүд буюу "жиргээчид” нэгдэн асрамжийн газар болон дауны синдромтой хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлж эхэлжээ. 

Сайн үйлсийн аян өрнүүлэгчид Асрамжийн газарт номын сан байгуулж, дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэгийн нэг өрөөг тохижуулж, тоноглож өгөх зорилготой нэгджээ. Тэд залуучууд аливаа нэг зүйлийг санаачлаад гардаж аваад хийвэл ажил хэрэг болж чаддаг гэдгийг харуулах зорилготой аж.

Улсад зургаахан байдаг асрамжийн газрын нэг болох "Хүүхэд хамгаалах төв” нь НХХ-ийн сайд асан Т.Гандигийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү төвийн гол онцлог нь хүүхдүүдийг хөгжмийн боловсролоор дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх явдал аж. 

Тус төвийн одоогийн номын сан нь боловсролын хөтөлбөрөөс хасагдсан, хэрэглэгдэхээ больсон хуучин сурах бичгүүдээр хязгаарлагдаж байгаа юм. 

Харин "Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор” буюу дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдийн асрах газарт 1-12 насны хүүхдүүд байдаг. Тэд нийгэмд харилцаанд орж төдийлөн чаддаггүй, бүр хүндэвтэр төрлийн өвчтэй хүүхдүүд нь насаараа хэн нэгний асрамж хараанд байх шаардлагатай болдог юм. Хэрэв үнэхээр тус төвийн хүүхдүүдэд хичээл заах хэрэгсэл, бааз хангалттай байвал тархины саажилттай хүүхдүүдийн хувьд 100 хувь биш ч 70 хувиар өөрийнхөө хэл яриа, алхааг хөгжүүлэх боломжтой аж.

Дауны синдром гэдэг нь хромсомын гажгаас болж үүддэг эмгэг ба тэдний хувьд аливааг өөрөө сэтгэж бодох чадваргүй. Биологийн нас нь хөгшин ч тухайн хүний сэтгэхүй хүүхдээрээ байсаар байна гэсэн үг юм. Саажилттай хүүхдүүдээс ялгаатай нь тэд чөлөөтэй хөдөлж чаддаг боловч үг хэлж төдийлөн чадахгүй. Харин рефлексээрээ даган дуурайх үйлдэл хийх чадвартай байдаг гэнэ. Тухайлбал нэг номыг А цэгээс Б цэгт аваачиж харуулаад үүнийг хий гэвэл яг тухайн үйлдлийг хийж чаддаг. Ямар нэг зүйл хийж байхад нь тасалдуулж зогсоовол эмоцитой хандаж уурладаг юм байна. 

Харин тархины саа өвчтэй хүүхдүүд нь сэтгэж, бодож, ярьж чадна. Гол хүндрэл нь хөдөлгөөний дутагдалтай хүүхдүүд юм.

Дээрх хүүхдүүдэд бага атугай ч ач холбогдолтой зүйлээр нь туслах хандивын аяны хүрээнд энэ сарын 14-нд  "Гурван гал” худалдааны төвийн  долдугаар давхарт байрлах "C&C loungе”-д 19.00 цагт "Jazz and Art” буюу хандив цуглуулах үдэшлэг зохиох ажээ. Үдэшлэгт бяцхан үрсийнхээ эрүүл энх болоод оюуны төлөө хөрөнгө оруулж, туслах сонирхолтой ямар ч "жиргээч” үнэ төлбөргүй орох боломжтой. Энэ үеэр Хүүхэд хамгааллын төвийн хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж бэлтгэсэн үзүүлбэрээ танилцуулах бөгөөд туслах гэж байгаа хүүхдүүдээ бодитоор харах юм.
Үдэшлэг гагцхүү хандивын арга хэмжээ байгаад зогсохгүй зураачдын нийт 12 бүтээл тавигдан, зарим зургийг дуудлага худалдаагаар худалдаалж орлогыг хандивын сандаа нэмэрлэх юм. 

Мөн босоо хүлээн авалт буюу cocktail party-д хамтлаг, дуучид үнэ төлбөргүйгээр ирэх юм. 

"C&C lounge” нь энэ үйл ажиллагааг дэмжиж гурван цаг үнэ төлбөргүйгээр заалаа ашиглах боломж өгснийг дурдах хэрэгтэй. Харин тус үдэшлэгийг санхүүжүүлэх төсөв 3 сая төгрөг болж байгаа ба үүнд нэмэрлэх хүсэлтэй "жиргээч” байвал 95832715 дугаараар холбогдох боломжтой. 

Сайн санаат хүмүүсийн буянаар хандив цуглуулах үйл ажиллагаа эзэндээ хүрсэн сайхан үйлс болох болтугай.




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй