Холбооны үйл ажиллагаа  2016.01.13

Төвийн нээлт боллоо

Төвийн нээлт боллоо

 

Дэлхийн Дауны өдрийг тохиолдуулан Оюуны бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх сургалтын төв байгуулах төслийг Монголын Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдэд Туслах Сангийн санаачлагаар Хүүхдийн Төлөө Газартай хамтран байгуулж байна. Энэхүү төв нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл байх, сурч боловсрох, хөгжих, нийгэмшихэд нь тэдний гэр бүлийнхэнд  дэмжлэг үзүүлэх, туслах зорилготойгоор төрөл бүрийн сургалтууд, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй засал, сэтгэл зүйн зөвлөлгөө гэх мэт үйлчилгээг үзүүлэхээс гадна цаашид нийгэм рүү чиглэсэн оюуны болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг бий болгох, тэдний эрхийг хамгаалах, сурч хөдөлмөрлөх, амьдрах аюулгүй тайван нийгмийг цогцлоон бүтээхийн төлөөх ажлуудыг нийгмийн идэвхитэй манлайлагч залуучууд, гэр бүл эцэг эх, дэмжигчдийнхээ хүчээр хйихийг төлөвлөж байна.

Энэхүү төсөлд Хүүхдийн Төлөө Газар, Канад Сан, Монгол Улс дахь Канад улсын Элчин сайдын яам, NAR LLC, Aspire mining, ХӨХТС зэрэг байгууллагууд хандив өргөснөөс гадна УИХ гишүүн бөгөөд засгийн газрын сайдууд болох С.Оюун, Ч,Улаан нар маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэнд эдгээр хувь хүн, байгууллагуудад монголын оюуны бэрхшээлтнэй хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлээд тэдэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч байна.

Бидний хаяг: Хан Уул дүүрэг, 1-р хороо, Рапид Харш, 28байр,1-1тоот. Утас: 7602 4321, 99046164, 99992037
Хромсомын Өөрчлөлттэй Хүүхдэд Туслах Сан

 





Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй