Дауны Холбооны тухай  2016.01.13

Эрхэм хүндэт уншигч танаа

Эрхэм хүндэт уншигч танаа

 

 

"Хромосомын Өөрчлөлттэй Хүүхдүүдийг Туслах Сан" ТББ анх 2008 оны 1 сард 9 гэр бүлийн санаачилгаар байгуулагдаж Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрүүл байх, сурч боловсрох, хөгжих, нийгэмшихэд нь тэдний гэр бүлийнхэнддэмжлэг үзүүлэх, туслах зорилготойгоор дотоодын болон олон улсын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байгаа цорын ганц байгууллага билээ. Мөн тус холбоо нь 2013 оны 3 дугаар сараас эхлэн цар хүрээгээ өргөжүүлэн "Оюуны Бэрхшээлтэй Хүүхдүүдийг Хөгжүүлэх Төв" болж хот суурин газар болон хөдөө орон нутгийн бүх оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байна. Сургалтын төвөөрөө дамжуулан олон хүүхдэд амьдрал ахуй болон ерөнхий боловсролынмэдлэголгохоор ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 3-р сарын 21-ээс эхлэн "Монголын Дауны Холбоо" хэмээн нэрээ өөрчилж үйл ажиллагаагаа явуулж байна. Уншигч та бүхэн манай сайтаар зочилж хэрэгцээт мэдээ, мэдээлэл, үйл явдлын дэлгэрэнгүйг авч байх боломжтой. Улирал тутмын мэдээ мэдээлэл, гадаад харилцаа болон хүүхдийн эрүүл мэнд, сурч боловсрох нөхцөлийн талаар та бүхэндээ бид цаг алдалгүй хүргэж байх болно.

2014 оны 6-р сараас эхлэн "Монголын Дауны Холбоо" ТББ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн "0-6 настай хүүхдүүдийн хүүхэд хөгжүүлэх төв"-өө нээн ажиллуулж эхлээд байна. Тус төвд нярайн асрамж асаргаа, хөдөлгөөн засал, бариа засал, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх нэх мэт олон үйл амжилттай явагдаж байна.

Бидний цаашдын зорилго бол

  • Дауны хам шинжтэй хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн аливаа харилцаанд оролцоход нь тэдгээрт болон тэдний гэр бүлийнхэнд нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх
  • Оюуны бэрхшээлтэй хүүхдийн талаар нийгэмд зөв ойлголтыг хүргэх, эерэг хандлагыг бий болгоход тэдгээрийг төлөөлөн оролцох
  • Оюуны бэрхшээлтэй хүүхдийн талаарх нийгэм хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах эрх зүйн орчинг бий болгох явдал юм.

 




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй