Холбооны үйл ажиллагаа  2016.01.13

"Монголын Тусгай Олимп"-ын тамирчдын бахархам их амжилт /2015-08-04/

АНУ-ын Лос Анжелес хотноо болж буй Зуны Тусгай Олимпд 177 орны 7000 гаруй тамирчид спортын 25 төрлөөр оролцсон бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар Лос Анжелес хотыг зорьсон юм.

Манай улсын тамирчид олимпын зуны наадамд анх удаа оролцож гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл нийт 11 медаль авсан амжилттайгаар эх орондоо эргэн ирж байна.

Монгол Улсынхаа тамирчдын амжилтаас цухас дурдвал..

Бөөрөнцөг шидэлтийн тамирчин Б.Тулга Дэлхийн Тусгай олимпын наадмаас анхны хүрэл медаль

Бөөрөнцөг шидэлтийн эмэгтэй төрөлд манай тамирчин Алтжин 4-р байр

Ширээний теннис ганцаарчилсан төрөлд манай тамирчин У.Нинжбадам мөнгөн медаль

Манай 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль Манай жудогийн тамирчин Тэмүүлэн мөнгөн медаль

100 нь метрын гүйлтын эрэгтэй төрөлд Г. Дүүрэгжаргал хүрэл медаль, Б.Тэмүүлэн 4-р байр тус тус эзэлсэн байна.Тамирчид маргааш 11:25 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд бууна.

Дашрамд сонирхуулахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг. Тусгай олимпын зүүн Азийн бүсийн удирдах зөвлөлийн хурал энэ оны 9 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо. Хонг Конг, Макао, Тайвань, Хятад, Өмнөд Солонгос улсуудын Тусгай Олимпын хороодын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийнхан хуралд ирж оролцоно.

Мөн олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Жанет энэ хурлын үеэр Монголд айлчлахаа мэдэгдлээ.


Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа "Монголын Тусгай Олимп”-ын нийт баг тамирчиддаа цаашдынх нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье.

"Монголын Тусгай Олимп"-ын тамирчдын бахархам их амжилт /2015-08-04/

 



 





Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй