Холбооны үйл ажиллагаа  2016.03.09

Үгээр хязгаарлахгүй харилцаа /2016-02-23/

"Нээлттэй Нийгэм Форум” болон "Монголын Дауны Холбоо”-той хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Энэхүү " More than Words” буюу "Үгээр хязгаарлахгүй харилцаа” аутизмын талаарх тэдний гэр бүлд зориулсан нийгэмд зайлшгүй шаардлагатай номыг "Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр "Монголын Дауны Холбоо” хэвлэн гаргалаа. Уг номоор дамжуулан аутизмын болон бусад нийгмийн харилцааны бэрхшээлтэй байгаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөг алхам алхмаар харуулсан юм. Өнөөдрийг хүртэл аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд болон багш нарт зориулсан гарын авлага, ном байхгүй байгаа нь бид хүүхдүүдээ ойлгох, тэдэнтэй харилцаа холбоо тогтоох, тэдэнтэйгээ ажиллахад бэрхшээлтэй байдаг. Харин энэ ном хэвлэгдэн бидний гар дээр ирснээр хүүхэдтэйгээ ажиллаж тэднийг хөгжүүлэхэд маш том дэмжлэг болох юм. Зөвхөн эцэг эхчүүдээр тогтохгүй аутизмын эмгэгтэй хүүхэдтэй ажилладаг олон олон багш, засалч нарын өдөр тутмын хэрэглээний ном болно гэдэг нь дамжиггүй.
Бүлэг тус бүрээр өнгөөр ялгасан учир уг номыг ашиглахад хялбар бөгөөд өөрийн хүүхдэдээ тохирсон мэдээллийг олоход хялбар байдгаараа их давуу юм. Практик зөвлөмж ихтэй ном учраас өдөр тутмын амьдралд харилцааны чадвараа хөгжүүлэх боломж олгож хэрхэн хүүхэдтэйгээ харилцах талаар харуулж байгаа онцлог ихтэй ном боллоо.Бид уг номынхоо нээлтийг "Монголын Дауны Холбоо” ТББ нь "Дэлхийн Дауны Өдөр”-ийг /3-р сарын 21/ угтан 2-р сарын 22-нд шинэхэн номын нээлтээ хийлээ.  

 

Үгээр хязгаарлахгүй харилцаа /2016-02-23/

 

Үгээр хязгаарлахгүй харилцаа /2016-02-23/

 




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй