Холбооны үйл ажиллагаа  2016.03.23

Дэлхийн Дауны Өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэж байгаа Олон Улсын Конференцид манай улсаас "Монголын Дауны Холбоо"-оос оролцов

2016 оны 03 дугаар сарын 21 –ний өдөр АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд Дэлхийн Дауны Өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэлээ. Дэлхийн Дауны Өдөрт зориулсан ОУ-ын Бага хуралд манай улсаас Монголын Дауны Холбооны Гүйцэтгэх Захирал Ц. Энхцэцэг, "Монгол номын зохиогч, Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хөтөч П.Ууганбаяр нар оролцов. "Миний найзууд Миний нийгэм-Дауны  хам шинжтэй хүмүүсийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх ач холбогдолсэдэвтэй Бага хуралд дэлхийн олон орны төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцон туршлагаасаа хуваалцлаа. Олон Улсын Дауны холбооноос Дауны хам шинж болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулснаар тэдэнд хүндэтгэлтэй, ээлтэй, найрсаг орчин бий болдгийг онцлон тэмдэглэв.

Шотландын Азийн Эмэгтэйчүүдийн шагналт зохиолч П.Ууганбаяр нь өөрийн дурсамж номонд XIX зуунаас хойш Дауны хам шинж өвчнийг "монголжуу” гэж нэрлэсээр ирснийг эсэргүүцэж буйгаа бичсэн бөгөөд Бага хурал дээр мөн энэ асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж ярилаа.

 

Монголын Дауны Холбооны Гүйцэтгэх Захирал Ц.Энхцэцэг нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд тэгш эрхтэй хамрагдаж чадахгүй байгааг дурьдаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол гэсэн үгийг Дауны хам шинжийг тодорхойлоход хэрэглэхгүй байхыг уриалав. 




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй