Холбооны үйл ажиллагаа  2015.12.28

Эрүүл мэнд

Та хэнд туслах вэ?

Дауны хам шинжтэй нярай хүүхдэд:

  • Удамзүйч эмч
  • Хүүхдийн эмч
  • Эрүүл мэндийн ажилтан
  • Нийгмийн ажилтан
  • Хүүхдийн Хөгжлийн Төв
  • Хөдөлмөрийн Чадварийн Алдагдалтай Хүмүүст Туслах Нийгмийн Бүлэг
  • Тусламжийн байгуулгууд
  • ДХШН
 
Дауны хам шижтэй хүүхдэд:
  • Удамзүйч эмч
  • Өрхийн эмч \ерөнхий мэргэжлийн эмч\
  • Хэл зүйч, хөдөлмөрөөр эмчлэгч, сэтгэл зүйч
  • Тээвэрлэгч ажилтан, сургуулийн багш, сургуулийн сувилагч
  • Боловсролын сэтгэл зүйч
  • Хөдөлмөрийн Чадварийн Алдагдалтай Хүмүүст Туслах Нийгмийн Бүлэг
  • ДХШН
 
Дауны хам шинжтэй насанд хүрсэн хүнд:
  • Боловсролын их дээд сургуулиуд
  • Нийгмийн ажилтан
  • Удамзүйч эмч \ ерөнхий мэргэжлийн эмч\
  • ДХШН
  • Хөдөлмөрийн Чадварийн Алдагдалтай Хүмүүст Туслах Нийгмийн Бүлэг
  • Ажил олгогчдын үйлчилгээний мэргэжилтэн

Үнэн үү Худал уу?

 

- Дауны хам шинжтэй хүүхдүүд зөвхөн ахимаг насны эцэг эхээс төрдөг нь үнэн үү?
- Худлаа.
Дауны хам шинжтэй хүүхдүүдийн 80% нь 35 доош насны эмэгтэйчүүдээс төрсөн байдаг. Гэхдээ эхийн нас ахих тусам Дауны хам шинжтэй хүүхэд гарах магадлал ихэсдэг.

- Дауны хам шинжтэй хүмүүс дандаа жаргалтай байдаг уу?
- Худлаа.
Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил мэдрэмж, зан араншинтай байдаг.

- Дауны хам шинжтэй хүмүүс хүнтэй харилцаж чаддагүй юу?
- Худлаа.
Дауны хам шинжтэй хүмүүс амьдралынхаа туршид таарсан хүмүүстэй ямар ч төрлийн харилцааг бий болгож чаддаг. Хүмүүстэй найзлаж, хайрлаж эсвэл хэн нэгэнд дургүй ч байж чадна.

- Дауны хам шинжтэй хүмүүст яваандаа Альцгэймерийн өвчин үүсдэг гэж үнэн үү?
Худлаа.
Дауны хам шинжтэй олон хүмүүст нас ахиад ирэхэд тэнэгрэл үүсэж болох ч хүн бүр ингэнэ гэсэн үг биш юм. Судлаачдын тодорхойлсноор Дауны хам шинжтэй хүмүүст тэнэгрэл үүсэх жирийн хүмүүст тохиолддогтой адил байдаг байна. Гагцхүү 20-30 жилийн өмнө үүсдэгээрээ л ялгардаг байна.

- Дауны хам шинжтэй хүмүүс нийтийн сургуульд явж болох уу?
- Болно.
Дауны хам шинжтэй ихэнхи хүүхдүүд нийтийн сургуулиудад суралцдаг бөгөөд цааш нь дэвшиж дараагийн шатны боловсрол эзэмших ч боломжтой.

- Дауны хам шинжтэй эмэгтэй нь ч эрэгтэй нь ч хүүхэдтэй болох боломжтой юу?
- Үнэн.
Дауны хам шинжтэй эмэгтэйчүүд хүүхэдтэй болж болно. Болсон тохиолдол ч бий. Мөн Дауны хам шинжтэй хоёрч эрэгтэй хүн эцэг болсон тохиолдол байдаг.

 

Дауны хам шинжтэй хүмүүст зориулсан Эрүүл мэндийн тусламжийн удирдамж

Нярай үе (төрсний дараа 1 сар)

           - Эцэг эхийн сэтгэл санааны байдлыг үнэлэх. Хромосомын шинжилгээ, удамзүйн зөвлөгөөнд хамруулах.
          - Хүүхэд бөөлжиж байгаа эсвэл өтгөн гарахгүй байгаа бол хоол боловсруулах замын битүүрэл, түгжрэл, Хиршпрунгийн өвчин байгаа эсэхийг шалгах.
       -  Хүүхдийн зүрхний эмчийн үзлэгт хамруулах, эхокардиограмм хийлгэх, эндокардитаас урьдчилан сэргийлэх шаардлага байгаа эсэхийг тогтоох.
           -  Хооллолтын дэглэмийг тодорхойлж, тохирсон илчлэг авч байгаа эсэхийг үнэлэх. 
           - Бамбай булчирхайн үйл ажиллагааны сорил хийх.
           -  Сонсголын сорилууд хийх.
           -  Хүүхдийн нүдний эмчид үзүүлэх (6 сар хүрэхээс өмнө).
        -  Эрт үеийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдахын ач холбогдлыг эцэг эхтэй нь ярилцах. ДХШ-тэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн бүлэгт зуучилж оруулах.

1 нас хүртэлх хүүхэд
        -  Ерөнхий мэдрэлийн, мэдрэл-хөдөлгөөний ба булчин-араг ясны тогтолцооны үзлэг хийх.
        -  Бамбай булчирайн үйл ажиллагааны сорилуудыг 6 ба 12 сартайд нь хийх.
        -  Төрсний дараа хийгдээгүй бол хүүхдийн зүрхний эмчийн үзлэг, эхокардиограмм хийлгэх.
        -  Эндокардитаас урьдчилан сэргийлэх шаардлага байгаа эсэхийг тогтоох.
        -  Дархлаажуулалтанд хамруулах
        -  Хооллолтын талаар зөвлөгөө өгөх. Өтгөн хатаж байвал Хиршпрунгийн өвчин байгаа эсэхийг тодорхойлох.
        -  Сонсголын сорилууд хийлгэх
        -  Чих хамар хоолоойн эмчийн үзлэгт хамруулах, дунд чихний үрэвсэл байгаа эсэхийг тодорхойлох.
        -  Харааг 6 сар хүрэхэс өмнө шалгах.
        -  Эрт үеийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах талаар зөвлөх.
 
Хүүхэд нас (1-12 нас)
        -  Бамбай булчирхайн үйл ажиллагааны сорилуудыг жилд нэг удаа хийх. 
        -  Өмнө нь хийлгээгүй бол хүүхдийн эхокардиограм хийлгэх.
        -  Сонсголын сорилыг 3 нас хүртэл 6 сард нэг удаа, цаашид жилд нэг удаа хийх.
        -  Хүзүүний нугламуудыг рентгенд харуулж нугалмуудын
         тогтворгүй байдал, мултрал байгаа эсэхийг шалгах.
        -  Хүүхдийн эмчийн ба мэдрэлийн эмчийн үзлэг, нугасны дарагдал байгаа эсэхийг тогтоох.
        -  Дауны хамшинжтэй хүүхдэд зориулсан өсөлтийн ба толгойны тойргийн хүснэгтийг ашиглаж үнэлгээ хийх..
        -  Нүдний үзлэгт хамруулах (жилд нэг удаа). 
        -  Гэдэсний шимэгдүүлэх үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тодорхойлох (2-оос 3 насны хооронд)
        -  Амьсгалын замын битүүрэл байгаа эсэхийг тодруулах. Чих хамар хоолойн үзлэгт хамруулах. 
        -  Шүдний үзлэгийг 2 насанд, дараа нь 6 сар тутам хийлгэх. Өдөрт 2 удаа шүдийг сойздуулж угаалгах.
        -  Эндокардитаас урьдчилан сэргийлэх шаардлага байгаа эсэхийг тогтоох.
        -  Охидын үзлэгт хамруулах
        -  Дархлаажуулалт, пневмококкын вакцин хийх (2 настайд нь).
        -  Хэл ярианы мэргэжилтэнд үзүүлэх.
        -  Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох. Шаардлагатай бол сэтгэцийн эмгэг судлаачид хандах.
        -  Хэл ярианы эмчилгээг үргэлжлүүлэх.

Өсвөр насныхан (12- 18 нас)
        - Бамбай булчирхайн үйл ажиллагааны сорилыг жилд нэг удаа хийлгэх.
        -  Сонсголын сорилыг жилд нэг удаа хийлгэх.
        -  Амьсгалын замын бөглөрөл, битүүрэл байгаа эсэхийг шалгах
        -  Ерөнхий биеийн ба мэдрэлийн эмчийн үзлэг, хүзүүний нугалмуудын мултрал байгаа эсэхийг шалгах. Хүзүүний нугламуудын рентген (спортоор хичээллэгсдэд).
        -  Нүдний үзлэгт хамруулах (жилд нэг удаа).
        -  Жин өндрийн харьцааг үнэлэж биеийн жингийн илүүдэл байгаа эсэхийг тодорхойлох.
        -  Зүрхний үзлэгээр митраль ба аортын хавхлагын гажиг байгаа эсэхийг шалгах. Эхокардиограм хийх.
        -  Эндокардитаас урьдчилан сэргийлэх шаардлага байгаа эсэхийг тогтоох.
        -  Нөхөн үржихүйн талаар, шилжилтийн насны асуудлаар зөвлөгөө өгөх.
        -  Илчлэг багатай хоолны дэглэм баримтлах, биеийн тамирын дасгал тогтмол хийлгэх.
        -  Тамхи, архи, хар тамхины хор уршгийн талаар зөвлөгөө өгөх.
        -  Бие даан амьдрах чадварыг үнэлэх.

Насанд хүрэгсэд (18-аас дээш насанд)
        -  Бамбай булчирхайн үйл ажиллагааны сорилыг жилд нэг удаа хийлгэх. 
        -  Сонсголын сорилыг 2 жилд нэг удаа хийлгэх. 
        -  Хүзүүний нугламуудыг рентгенд харах (спортоор хичээллэгсдэд), мултрал байгаа эсэхийг шалгах.
        -  Нүдний үзлэгт хамруулах. Харааны бэрхшээл байгаа эсэхийг шалгах (2 жилд нэг удаа).
        -  Зүрхний үзлэгээр хөгжлийн гажиг байгаа эсэхийг шалгах. Эхокардиограм хйих.
        -  Зүрхний булчингийн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх шаардлага байгаа эсэхийг тогтоох.
        -  Маммографи хийх (40 наснаас 50 нас хүртэл 2 жилд нэг удаа, цааш нь жилд нэг удаа)
        -  Эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулах (1-3 жил тутам).
        -  Ерөнхий биеийн ба мэдрэлийн эмчийн үзлэгт хамруулах.
        -  Унтаж байх үед амьсгал алдагдаж байгаа эсэхийг тогтоох.
        -  Илчлэг багатай хоолны дэглэм баримтлах, биеийн тамирын дасгал тогтмол хийх. Таргалалтаас урьдчилан сэргийлэх.
        -  Тамхи, архи, хар тамхины хор хөнөөл ба нөхөн үржихүйн асуудлаар зөвлөгөө өгөх.
        -  Үйл ажиллагааны чадварыг тогтоох, биеэ дааж амьдрах чадварыг үнэлэх.
     -  Тэнэгрэлийн эрт шинж тэмдэгүүдийг илрүүлэх: үйл ажиллагаа бууралт, ой санамж алдагдах, уналт, өтгөн шингэн ялгарах үйл ажиллагааны алдагдах г.м.
        -  Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх. Шаардлагатай бол сэтгэцийн эмгэг судлаачид үзүүлэх.

        -  Хэл ярианы эмчилгээг үргэлжлүүлэх.




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй