Холбооны үйл ажиллагаа  2016.05.10

МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2016 оны 5 дугаар сарын 14 өдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдөр.

Энэ өдөр мод тарих, төгөл байгуулах ажил бүх салбарт өрнөнө. Монголын Дауны Холбооны гишүүд мод тарих үйл ажиллагаа 11.00-13.00 цагийн хооронд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд явагдах ба энэ өдөр бүх нийтийг хамарсан байгууллага, иргэдийн мод тарих үйл ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжилнэ.

Өнгөрсөн жил Монголын Дауны Холбооны гишүүн хүүхдүүд маань анх удаа өөрсдийн гар бие оролцон мод тарьж Нийслэлийнхээ ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж Мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд оролцож байсан ба өнгөрсөн жилийн үйл ажиллагааг "Noble Hard Commodities” XXK-н хамт олон дэмжин оролцож хүүхдүүдтэй хамтдаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 ш улиас тарьсан юм.

Бид энэ жил Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд нийт 50ш мод тарих юм. Манай Холбооны гишүүд хүүхдүүд, эцэг эх, багш ажилагсад маань бүгд, хамт олноороо зохион байгуулалтайгаар мод тарих бөгөөд бидний үйл ажиллагааг

Нобль Групп

Шангри-Ла Улаанбаатар зочид буудал

дэмжин, ивээн тэтгэж оролцож хүүхдүүдтэй маань хамтдаа мод тарих юм.

Мөн энэ өдөр биднийг дэмжин хамтран ажилладаг бусад байгуулага хамт олон, айл өрх бүр өөрсдийн хашаандаа болон эзэмшлийн газартаа мод тарихыг уриалж зөвлөж байна. Иргэн та өөрөө, гэр бүлээрээ, хамт олноороо энэ өдөр заавал мод тариарай. Таны, танай гэр бүл, хамт олны сэтгэл зүтгэлээр дэлхий ээжийн маань энгэрт зулзаган мод үндэслэн ургах юм.

Эх дэлхийгээ баярлуулах таны өглөг нэгэн насны буян болж тогтог

 

МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 


 


 




Бидний Тухай


Танилцуулга

Cinque Terre

Бидний байгууллага үйл ажиллааны тухай

Дэлгэрэнгүй

Даун Синдром

Cinque Terre

Дауны тухай

Дэлгэрэнгүй

Үйлчилгээ

Cinque Terre

Та хэнд туслах вэ? Эрүүл мэндийн зөвлөмжийн талаар

Дэлгэрэнгүй

Ивээн тэтгэгчид


Холбоо барих


Холбоо Барих

Cinque Terre

И-Мэйл: 321dsamongolia@gmail.com
Утас: +976-76024321 / +976-99991604

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 46/717

Байршил

Cinque Terre

УБ хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, ХУРД хорооллын Рапид харш, Махатма Гандийн гудамж, 28-р байр, 1 тоот

Like болон Follow Дарж бидэнтэй нэгдээрэй